"Тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэдийг автобусанд суулгавал хариуцлага тооцно"

Коронавируст халдварын улмаас гадаадад гацсан иргэдээ Монгол Улсын шат дараатайгаар, боломж, бололцооныхоо хэрээр татаж авсаар байгаа. Одоогоор иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүйн улмаас УОК-т 17.9 сая төгрөгийн өр үүсээд буйг ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр онцлов.


Мөн тэрбээр "Монгол Улсаас гадаадын улсад суугаа допломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт нэгэн албан бичиг хүргүүлэхдээ тусгаарлах байрны төлбөрөө төлөөгүй иргэдийг автобусанд суулгасан тохиолдолд хариуцлага тооцно” гэж мэдэгджээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ