"Цэцэрлэг, сургуулийг ямар хэлбэрээр ажиллуулахыг ЗГ шийднэ"

Өнөөдөр /2020.07.28/ УОК-ын ээлжит хуралдаан боллоо. Үүгээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэх асуудлыг хэлэлцсэн юм.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ажлыг олон талаас нь судалж буй. Ямар хувилбараар, ямар үе шаттайгаар нээх вэ гэхчлэн. Цэцэрлэг, сургууль, их дээд сургууль тус бүр өөр өөрсдийн онцлогтой. Тиймд тус тусад нь судлаад, холбогдох саналаа саяны хуралдаанд танилцуулсан.Судалгааг яам дангаараа хийхгүй байгаа.
Иймд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болвол ямар хэлбэрээр эхлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Манай яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тусад нь хэвлэлийн бага хурал зарлана” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ