БНСУ-аас 262 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа юм. Үүнд:
- Жирэмсэн болон асран хамгаалагчтай 25
- Эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50
- Өндөр настан, асран хамгаалагчтай 36
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 41
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа” зочид буудалд 21 хоног тусгаарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ