“Сумын төвийн шинэчлэл” төслийн биелэлт 60 гаруй хувьтай байна

Монгол улсын хэмжээнд өрнөөд буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд Баянхонгор аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын дарга Г.Занданшатар танилцав.
Тус аймгийн Өлзийт суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууламж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын болон 40 гаруй өрхийн жишиг хороолол, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг соёлын ордон зэрэг ажил эхэлжээ.
Дээрх суманд цэвэрлэх байгууламж 100 м3 усан сан, дулааны хос шугам, усан хангамжийн хос шугам, 1000 метрийн хатуу хучилттай авто зам, 900 м2 талбай бүхий явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэнгийн 2000м2 талбайд мод бут, сөөг тарих, явган замын гэрэлтүүлэг, сүүдрэвчүүдийн ажил өрнөж байна.
Тус ажлын биелэлт өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын сүүлчээр хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэгч ХХК-иуд ажиллаж байгаа аж. Мөн аймгийн төвийн 2,7 дугаар багийн 2,7 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэл үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ