Иргэдээс ирүүлсэн 3150 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэв

18001105 318277, 263554 тусгай дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64016 дуудлага хүлээн авч холбогдох мэдээллийг хүлээн авсан байна.


Мөн иргэдээс ирүүлсэн 3150 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор уг дугаарыг 2020 оны гуравдугаар сарын 10-аас 24 цагаар ажиллуулж эхэлсэн.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ