"Сургуулиуд нэг ангид 20 хүүхэдтэйгээр хичээллэнэ" гэв

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн.
Энэ талаар БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн "Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна. Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд элсүүлэх боломжгүй.
Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ