Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Иргэдийн зүгээс тусгай үүргийн нислэгт бүртгүүлэхээр тус ЭСЯ-ны tokyo@mfa.gov.mn хаягт хүсэлтээ ирүүлэх тохиолдол үргэлжлэн гарсаар байна. Тус ЭСЯ-наас өмнө мэдэгдсэнчлэн бүртгэлийг давхар явуулахгүйн үүднээс тусгай үүргийн нислэгт бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг charter.tokyo@gmail.com цахим хаягаар хүлээн авч байгааг анхаарна уу.


Дашрамд тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн хоёр нислэгт нэр нь багтсан зарим иргэдтэй холбоо барих утасны дугаар нь холбогдохгүй байх тохиолдол гарсантай холбогдуулан тусгай үүргийн нислэгт бүртгэлтэй иргэд рүү ЭСЯ-ны зүгээс холбогдох утасны дугаарыг нь баталгаажуулах үүднээс холбоо барьж байгаа болно. Ингэснээр явахаа цуцалсан, хойшлуулсан зэрэг ямарваа нэг шалтгаанаар өөрчлөлт гарсан иргэдийн тухай мэдээллийг дахин нягталж байгааг анхаарна уу.


Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн 8 дугаар сарын 7-ны өдрийн нислэгт багтсан иргэдийн нэрс УОК-оос хараахан ирээгүй байгаа бөгөөд өмнөх нислэгүүдийн адил нэрсийн жагсаалт ирмэгц нислэгт багтсан иргэд рүү ЭСЯ болон Токио дахь МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газраас холбогдож мэдэгдэх болно.



МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ