Дэлхийн зургаан орноос 165 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.


Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд

  • Индонез-10,
  • Тайланд-22,
  • Тайпэй-53,
  • Сингапур-24,
  • Малайз-10,
  • АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.


Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ