Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэд хилээ нээхийг шаардав

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өчигдөр буюу долоодугаар сарын 29-нд ирсэн иргэд онгоцонд бухимдлаа илэрхийлжээ. Тодруулбал, тэд гадаадад гацсан иргэдээ шуурхай татан авч, хилээ нээхийг шаардав.
Тэд “Бид вирус биш. Хилээ хурдан нээ, Одоо үлдсэн хүмүүсээ аваръя” гэжээ. Тухайн нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн. Тэдний 10 нь Индонезоос, 22 нь Тайландаас, 53 нь Тайпэйгаас, 24 нь Сингапураас, 10 нь Малайзаас, 46 нь АНУ-аас эх орондоо ирсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ