Австрали улсаас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр буюу /2020.07.30/ Улаанбаатар-Сидней чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэнээ татаж авна.
Долоодугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдийг товч мэдээлэл:
- Долоодугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 172 иргэн ирсэн.
- Долоодугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн ирсэн.
- Долоодугаар сарын 9-ний Туркийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн ирсэн.
- Долоодугаар сарын 12-ны өдөр Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 14-ний өдөр “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 15-ны өдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирсан. Эхний онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бол хоёр дахь тусгай үүргийн онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 265 ирсэн ирсэн.
- Долоодугаар сарын 21-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэн ирсэн.
- Долоодугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн.
- Долоодугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ