Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын долдугаар сарын 31, Сугар гариг. Билгийн тоолын 12, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ