АНУ-аас 265 иргэн эх орондоо иржээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү арлаас ирж байна. Үүнд,


  • хөгжлийн бэрхшээл 4,
  • өндөр настан-асран хамгаалагчтай 38,
  • эрүүл мэндийн шалтгаантай 49,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 74,
  • жирэмсэн 18,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.


Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ