ГХЯ: Иргэд ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжгүй

ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжгүйг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. ОХУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлын халдвартай холбогдуулан зөвхөн Их Британи, БНТУ болон Танзани улсын иргэдийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрч, бусад орны иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн.
Тиймээс манай улс зохион байгуулалттайгаар ОХУ-аас 1700 орчим иргэнээ авчээ. Тэгвэл сүүлийн үед цахимаар ОХУ-аар дамжин Монголд ирэх боломжтой гэх баталгаагүй мэдээлэл тархаж байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулж, эх сурвалжгүй мэдээлэлд авахгүй байхыг санууллаа.
“ОХУ-аар дамжин Монголд нэвтрэх боломжгүй” гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ