Тарваганы хууль бус агнууртай холбоотой зөрчлүүдийг илрүүлэв

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2020 оны 01/16 дугаар удирдамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 02-р албан даалгаврын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтарч тарваганы ан агнуурын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зургаан сумын нутаг дэвсгэрийг хамруулан хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.


Тус хяналт, шалгалтын хүрээнд 46 тээврийн хэрэгсэл, 113 хүнд шалгалт хийж, тарваганы хууль бус агнууртай холбоотой дөрвөн зөрчлийг илрүүлэн, шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.


 

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ