"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг өнөөдөр шүүнэ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


“Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад буй юм.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна. Өмнөх хурлын үеэр шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар шинээр өмгөөлөгч нэмж авсан тул хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангуулах, өмнө нь авсан өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ