Б.Ууганбаяр: Энэ сард Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
"Энэ сар гарсаар гурван удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авлаа. Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 168 иргэн эх орондоо ирсэн.
Бид ойрын хугацаанд 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна. Мөн 10, 11-нд БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар боллоо. Тусгай үүргийн онгоцны хуваарийн талаарх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өгсөн байгаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ