Д.Нарангэрэл: Дэлхийн аль ч улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 256 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 6000 гаруй хүн нас барлаа. Коронавирус дэлхийн өндөр, бага, дунд орлоготой ямар ч улсыг өршөөсөнгүй. Ямар ч улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо.
Дэлхийгээс коронавирус устахгүй, устгаж чадахгүй ч хяналтдаа авах боломжтой гэж Америкийн эрдэмтэд хэлсэн байна. Манай улс өчигдөр 196 хүнийг тусгаарлалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар 2742 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ