Тарвага тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан шалгав

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хууль бусаар тарвага агнах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант суманд дөрвөн хяналтын постод 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд тарвага тээвэрлэж Жаргалант сум руу нэвтэрсэн тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ