А.Амбасэлмаа: 677 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, зургаан хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллийг хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:


Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр нийт зургаан хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. ХӨСҮТ-д 24 хүн эмчлэгдэж байна. 

Энэ оны нэгдүгээр сарын 08-наас эхлэн нийт 18793 хүнийг шинжилгээнд хамруулсны 293 нь батлагдаад байна.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ