Д.Нарангэрэл: Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүй

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Ковид-19 дахин бүртгэгдээгүй хэмээн 100 дахь хоногоо тэмдэглэж байсан Шинэ Зеландийн нэгэн гэр бүлийн дөрвөн хүн халдвартай болох нь 102 дахь хоног дээр илэрчээ.


Халуун бүлээн ам зайлах уусмал тогтмол хэрэглэж байх нь вирусийг устгах чадвартайг Германы эрдэмтэд нотолжээ. Францын ерөнхийлөгч гудамж талбай, олон нийтийн талбайд амны хаалт заавал зүүхийг уриалжээ. Мөн Финляндад гадны орноос ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлах, зөрчвөл гурван сар хорих шийдвэр гаргажээ. 


Хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4945 хүн өвчилж, 130 хүн эндсэн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Япон улсад өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 700 хүн шинээр өвдөж, таван хүн нас барсан байна. Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ