А.Амбасэлмаа: Нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:


Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ийнхүү гаднаас зөөвөрлөгдөн ирсэн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 276 нь эдгэрч, 47 хүн сувилалд, 16 хүн гэрт, 213 хүн ажиглалт тандалтын хугацаа дууссан. Батлагдсан тохиолдол бүхий 22 өвчтөн одоо ХӨСҮТ-д байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 42 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байгаа юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ