Д.Нарангэрэл: Азийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлж байна

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн 216 оронд 21,8 сая хүн коронавирусийн халдвар авсны 775 мянган хүн эндсэн бол 14 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнгөрөгч 24 цагийн байдлаар 267 мянган хүн шинээр халдвар авсан нь тогтоогдон, 5000 хүн нас баржээ. Сүүлийн сар Япон, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж байна. Европ, Азийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлж байгааг албаныхан мэдээлсэн.
АНУ-ын эрдэмтэд хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорионы дэглэм барих нь халдварын тархалтыг бууруулах, хяналтдаа авахад эерэг нөлөөтэй хэмээжээ. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд залуусын дунд өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Мөн Германд гадаадаас ирсэн 249 хүнд коронавирус илэрсэн байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ