Зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 72 дугаар сургуулийн хуучин эцэс дэх автобусны буудлын ард, айлын эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулан үйл ажиллагаа явуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, эсхүл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдлоо. Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ