Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид торгууль ногдуулжээ

Тээврийн цагдаагийн албанаас явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан. Хуульд зааснаар энэ тохиолдолд 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг аж.
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 694 дуудлага мэдээлэл хүлээн авсан 399 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
ТЦА-наас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ