Тоглоомын талбай дээр нас барсан хүүхдийн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллага энэ сарын 9-ны 22:00 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл авчээ.


Дээрх дуудлага мэдээллийг Дархан-уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус суманд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй хүүхэд нас барсан байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ