Улсын хэмжээнд он гарсаар 44.7 мянган хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 44.3 мянган эх амаржиж, 44.7 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 599 (1.3%), төрсөн хүүхэд 624 (1.4%)-өөр буурсан гэдгийг ҮСХ-ны энэ оны эхний долоон сарын нийгмийн салбарын тайланд дурджээ.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт нас баралтын 7.1 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 81.8 хувийг нялхсын эндэгдэл, үүний 65.2 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.
Харин эхийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 6 (60%)-гаар нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа буюу 100 мянган амьд төрөлтөд 36 болж, өмнөх оны мөн үеэс 14 (1.6 дахин)-өөр нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 19.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6414(24.7%)-өөр буурахад,
- салхин цэцгээр өвчлөгчид 5461(25%)
- цусан суулгааар өвчлөгчид 1468(52.5%)
- гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 787(30.4%)-оор буурсан нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод энэ оны 7 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 295 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ