Булган-Улаанбатар чиглэлийн нийтийн тээврийн ачаа тээшинд шалгалт хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар Булган-Улаанбатар хотын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусаар зорчиж байгаа иргэдийн ачаа тээшинд гарал үүсэлгүйгээр амьтны гаралтай түүхий эд, тарваганы мах, байгалийн дагалдах баялаг тээвэрлэж буй эсэхэд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийв.


Шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй бөгөөд зорчигчдод анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллав.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ