110 иргэнийг Замын-Үүд боомтоор татан авч байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Монгол Улсын 110 иргэнээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авч байна.
Хилийн нэвтрэх цэг дээр татан авалтыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн асуумж, тандалт хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Эх орондоо ирсэн иргэдийг Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд суманд тус тус тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ