Жимс түүх гэж яваад төөрсөн гурван хүнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймагт жимс түүх гэж явсан найман хүний гурав нь төөрч Онцгой байдлын аврагчид хайж олжээ.


Тодруулбал, Цэнхэрмандал сумын Согоот багийн “Баянт” гэдэг газар найман хүн (үүнээс 3 нь хүүхэд) жимс түүж явснаас иргэн Б /42 настай, эрэгтэй/, Б /35 настай, эрэгтэй/, У/25 настай, эрэгтэй/ нар 08.16-ны өдрийн 13:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр буюу 08.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.


Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.18-ны өдрийн 16:10 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 8 км-т “Баянт” уулын модон дотроос эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ