А.Амбасэлмаа: 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, гурван хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Энэ сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй . Гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Вирус судлалын лабораториудад давхардсан тоогоор нийт 46795 хүнд шинжилгээ хийсэн байна.  Томуугийн өвчлөл 2.1 хувьтай байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ