"15-аас доош насны хүүхдүүдэд халдвар түргэн тархаж байгааг эрдэмтэд онцолсон"

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 22 сая 48 халдвар авчээ. Япон улсад 24 цагийн байдлаар 900 гаруй хүн шинээр халдвар авчээ. БНСУ-д 297 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Хурал цуглаан, уулзалт, шашны үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн зай барих дэглэмийн 2-р шатанд шилжиж байгааг зарлажээ.
Их Британийн эрдэмтэд 15-аас доош насны хүүхдүүдэд тус халдвар түргэн тархаж, ноцтой илэрч байгааг онцолсон байна.
АНУ-ын эрдэмтэд хөнгөн балархай шинжтэй иргэдийн өтгөнөөс халдварын шинж тэмдэг илэрч байна. Тиймээс нийтийн бохирын шингэнд шинжилгээ хийхийг анхааруулсан байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ