“УБ хас констракшн” ХХК, “Мавангүй” ХХК-иудад хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “2020 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 01/17 тоот тоот удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “УБ хас констракшн” ХХК, “Мавангүй” ХХК-иудад хяналт шалгалт хийлээ.


Шалгалтаар Засгийн газрын 311 тогтоолын аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг мөрдүүлэн ажиллаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт шийтгэлийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ