Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоo

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж, улмаар шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноолоо. 

Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан, хэргийг шүүх ийнхүү шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ