Увс аймагт автомашин онхолдож, нэг хүн нас баржээ

Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн нас баржээ.


Тодруулбал, наймдугаар сарын 16-ны 00:30 цагийн орчимд Увс аймгийн Давст сумын Хандгайт хоёрдугаар баг Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд асфальтан замд зорчиж явсан "Тоёота приус" маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй амиа алдсан байна.


Иймд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ