"Багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна" гэв

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогийн газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө. 


Тэрбээр "Шадар сайд, Сангийн Сайд, ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нар Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэх ажлыг хийхээр болсон. Үүнд нийгмийн сэтгэлзүйн нөлөөллийн ажил, цар тахлын үед бүх боловсролын байгууллага хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн.


Мөн БШУ-ын сайд Хичээлийг удирдан зохион байгуулах нарийвчилсан түр журмыг гаргасан. Үүнийг бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт  сургалтыг 08.11-12-ны өдрүүдэд хоёр өдөр зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл багш нар өндөржүүлсэн байдалд хэрхэн ажиллах, хичээлийн бэлтгэлийг хэрхэн хийх, эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах зэргийг суралцсан. 


Түүнээс гадна Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан удирдамжийн дагуу багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ