Сайншанд-Хамарын хийд чиглэлийн автозамыг сэргээн засаж эхлэв

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай гурван км автозам үерийн усанд угаагдаж эвдрэлд орсон. Тэгвэл дээрх замыг сэргээн засварлахаар барилга, зам гүүрийн норм дүрмийг баримтлан трассын дагуу өрөмдлөг хийж байна.


Уг ажлын хүрээнд үерийн ус зайлуулах хоолой суурилуулах, сайрын ус цуглах хэсэгт геологи, геодезийн хэмжилт судалгааг “Таван үндэс”, замын зургийг “Каз сүрвэй” компани гүйцэтгэж байгаа аж. Түүнчлэн өчигдөр Дорноговь аймгийн удирдлагууд дээрх зам засварын ажлын явцтай танилцжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ