Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 75 тэрбум төгрөгөөр буурчээ

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөгт хүрч, 1.9 (98.9%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 21.6 (1.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.


Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 75.0 (3.7%) тэрбум төгрөгөөр буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 12.6 (0.7%) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч гадаадын барилгын байгууллагынх 87.6 (19.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ