Хонконг-УБ чиглэлийн онгоцоор 149 хүн эх орондоо ирлээ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирлээ.


Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,


  • эрүүлийн мэндийн шалтгаантай-37
  • өндөр настан-3
  • бага насны хүүхэдтэй гэр бүл-26
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.


Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ