Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 268 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 08:15 цагт Улаанбаатарт газардан 268 иргэн эх орондоо ирлээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд есөн удаагийн нислэг үйлдээд байна.
Өнөөдрийн Истанбул-УБ чиглэлийн онгоцоноор
- бага насны хүүхэдтэй гэр бүл 80
- жирэмсэн эмэгтэй 14
- өндөр настан, асран хамгаалагчтай 17
- хөгжлийн бэрхшээлтэй 3
- эрүүл мэндийн шалтгаантай 16
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 138 иргэн тус тус байгаа юм.
Өнөөдөр ирсэн 268 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Амар", "Бижи" зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ