Нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлаар их эмч Н.Лхаж томилогджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагаа сонгожээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлын 15-р тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилсон байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдоод буй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ