Малаа төмөр замын аюултай бүсээс хол бэлчээхийг анхаарууллаа

Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны галт тэргэнд нэг айлын 15 бог мал дайруулжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг явах үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н 15 бог мал төмөр замын хориг хашаанд орж, дайруулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.10-т "Мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд орж галт тэрэг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" хэмээн заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ