А.Амбасэлмаа: Нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 21, 22, 26, 31 настай гээд нийт таван энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 288 нь буюу нийт халдвар авагсдын 96,16 хувь нь эдгэрчээ.
ХӨСҮТ-д одоо 10 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ