"БНСУ, Япон улсад халдварын улмаас эндэх тохиолдол өссөөр байна"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
"Коронавируст халдвараар дэлхий дахинаа 22,790,000 хүн өвчилж, 805,000 хүн эндсэн бол 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 24 цагийн хугацаанд 247 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна.
Манай хөрш орнуудад сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварыг танилцуулбал, ОХУ-д 4850 хүн шинээр халдвар авч, 90 хүн эндсэн, БНХАУ-д 50 халдварын тохиолдол бүртгэгдсэний 22-г нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн гэж үзсэн байна.
Япон улсад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл нэмэгдсээр байгаа. Өчигдөр 1034 хүн халдвар авч, 14 хүн эндсэн бөгөөд сүүлийн 10 хоногт коронавируст халдварын улмаас эндэх тохиолдол өссөөр байна.
БНСУ-д 322 хүн шинээр халдвар авсны 17-г гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөнөөр авч хэрэгжүүлж байна" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ