Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд "Эхийн алдар" одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2020.08.22/ Сонгинохайрхан дүүргийн ээжүүдэд "Эхийн алдар" одон гардуулах ажиллагаа болно. Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн олон хүн амтай бөгөөд нийт 1071 ээжид Эхийн алдар одонг гардуулах юм.
Дэлхий нийтээр коронавирусийн цар тахлын улмаас Эхийн алдар одонг гардуулахгүй хойшлуулаад байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Баянзүрх дүүргийн ээжүүдэд Эхийн алдар одонг гардуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ