Дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хэсгээр бороо орж, сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.
Наймдугаар сарын 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно.
Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ