Дэлхийд 24 цагийн дотор 249 мянган хүн шинээр халдвар авчээ

Дэлхийд 24 цагийн дотор 249 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4921 гаруй хүн шинээр халдвар авч, 121 хүн энджээ.
БНХАУ-д 38 тохиолдол шинээр бүртгэгдсэний 12 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 924 хүн халдвар авч, зургаан хүн энджээ. Бүх өвчлөлийн 54 хувийг 20-35 насны залуучууд эзэлж байна. Солонгос улсад 397 тохиолдол бүртгэгдэв. Үүний 10 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Сүмийн үйл ажиллагаатай холбоотойгоор халдвар голомтлон тархаж байна.
ДЭМБ-аас хүүхдүүд амны хаалт зүүх зөвлөмж гаргасан байна. Тухайлбал,
- 12 ба түүнээс дээш насны хүүхдүүд олон нийтийн дунд орохдоо бусдаас нэгээс илүү метрийн зайтай байж чадахгүй бол насанд хүрэгчдийн нэгэн адил амны хаалт зүүнэ.
- 6-11 насны хүүхдүүдийн хувьд амьдарч буй газарт нь коронавирус хэр өргөн тархсан байгаа, тухайн хүүхэд өндөр настан зэрэг эрсдэлтэй бүлгийнхэнтэй хэр ойр байдгаас шалтгаалж амны хаалт зүүх, зүүхгүйг шийдэх ёстой. Мөн амны хаалтыг аюулгүй зүүх, авах зэрэгт нь насанд хүрэгчид анхаарал тавьж, туслах ёстойг заажээ.
- 5 хүртэл насны хүүхдүүд хэвийн орчин нөхцөлд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ