“Гэгээн Муза” наадам энэ сарын 30-нд болно

Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Гэгээн Муза" наадмын шагнал гардуулах ёслолыг наймдугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
"Гэгээн Муза" олон улсын театрын 15 дугаар наадам тавдугаар сард болох байсан ч цар тахал гараад буйтай холбоотойгоор хойшлуулсан юм.
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза" наадмын Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-ны 17:00 цагт Хүн театрт болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ