Хорих 461-р ангид саатуулагдаж байсан залуу амиа "егүүтгэжээ"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  Ерөнхий газрын  /ШШГЕГхарьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олджээ.


Эх сурвалжийн мэдээллээр талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүнийг онц хэрцгийгээр  алах гэмт хэрэг сэжиглэгдэн зургаадугаар сарын 15-аас хойш саатуулагдаад байжээ.  Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ