Онцгой байдлын алба хаагчид мөнх цаст ууланд бэлтгэл хийжээ

Онцгой байдлын алба хаагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгуулж, мөнх цаст ууланд бэлтгэл хийжээ.
Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд болсон сургалтад баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон байна.
Алба хаагчид мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан ба сургалтын үеэр Цамбагарав хайрханы Цаст оргил /4196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил /3943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил /4192 м/, Мөнххайрханы Жамъяангарав оргил/4150 м/-д авирч, Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ