Засаг дарга Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дуусаж хэргийг прокурорт буцаалаа.


Хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан наймдугаар сарын 19-нд болж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийг буруу тусгаарласан мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.


Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт, Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ